Комедиан Д.Амартүвшинг улс төрийн нам байгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталгаажуулалтаа авсан билээ. Улмаар өнгөрөгч аравдугаар сарын 16-нд Либертари нам байгуулах өргөдлөө Улсын дээд шүүхэд өгсөн ч Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.6-д заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан юм. 

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2023.11.03/ нам байгуулах өргөдлөө Улсын дээд шүүхэд дахин гаргажээ. 

Энэ талаар УДШ-ээс мэдээлэхдээ “Иргэн Д.Амартүвшингээс Улсын дээд шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Либертари нам (ЛН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу