Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн орчимд “Хүүхдүүд зодолдсон байна” гэх дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид сагсан бөмбөгийн тэмцээний үеэр нэгийгээ бөмбөгөөр оносноос улбаалан хоорондоо маргалдаж, тэмцээн тарсны дараа 30 гаруй хүүхэд зодолдсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу