Нийслэлд цас орсны улмаас халтиргаа гулгаанаас сэргийлж, авто замд давс цацах ажил хийж буй. Жил бүрийн өвөл энэ асуудал олны шүүмжлэлд өртдөг билээ. Энэ удаад ч мөн цас орж эхэлсэн даруйд хэл ам дагуулав.

Тодруулбал, Тохижилт үйлчилгээний компанийн гурван ажилчин ачааны жижиг тэргийн тэвшин дээр суун давс цацаж буй зураг цахим сүлжээнд тархлаа. Өмнө нь давс цацагч зориулалтын машин байсан бол энэ удаад бүр дордлоо хэмээн иргэд ярьж байна. 

Зурагт тус машины улсын дугаар тод гарсан байв. Тиймээс бид машины дугаараар нь судалж үзлээ. 

Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан болох Autobox.mn сайтаас хайж үзэхэд “Kia Bongo3” маркийн автомашиныг давс цацах зориулалтаар 2023 оны гуравдугаар сарын 16-нд оруулж иржээ. Ингэхдээ, даац нь 1 тонн, савны багтаамж нь 300-500кг, хагас автомат гэсэн байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу