“Тансаг айраг” компаниас жил бүр зохион байгуулдаг Айрагны баяр өнгөрсөн аравдугаар сарын 29-нд болжээ. Уг арга хэмжээний үеэр Дэмбээний бооцоот тэмцээн болсон байна. Үүнд МУГЖ, дуучин С.Цогтсайхан, Аймгийн алдарт уяач Э.Улаанхүү нар 10 сая төгрөгийн бооцоотой дэмбээдэж, Э.Улаанхүү хожжээ.

Эргэн сануулахад, Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн уясан хар шүдлэн үрээ түрүү магнайд хурдалсан билээ.

Энэ үйл явдал төрийн наадмыг чимж, түрүү магнайд хурдалсан хар үрээг наадамчин олон “Түмний хар үрээ” хэмээн нэрийдэх болсон юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу