Синьхуа агентлаг саяхан мэдээлснээр, АНУ-ын Худалдааны яамны сайд Жина Раймондо ”Энэ онд Хятадад айлчлах бодолтой байна” гэж хэвлэлд ярьжээ. Хятадын Худалдааны яамны удирдах албан тушаалтны зүгээс өчигдөр “Хятад улс хэвлэлүүдийн мэдээг анзаарч байгаа. Одоогоор Худалдааны сайд Раймондогийн айлчлалын талаар АНУ-аас санал ирүүлээгүй. Хоёр тал бизнесийн яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо хадгалах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд сайд Раймондогийн Хятадад айлчлах хүсэлд бид нээлттэй байна. Хятад улс асуудлаа яриа хэлэлцээгээр шийдвэрлэж, бүтээлч, ажил хэрэгч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хичээн ажиллах болно” гэж мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу