Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өнөөдөр (2023.11.06) “Буддын шашны археологийн судалгаа” тусгай үзэсгэлэн нээгдлээ.

Энэхүү үзэсгэлэнгээс Буддын шашинд холбогдох олон арван археологийн олдвор болон малтлага судалгааны талаарх мэдээллийг тус үзэсгэлэнгээс үзэж сонирхох боломжтой аж.

“Буддын шашны археологийн судалгаа” тусгай үзэсгэлэн 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэг сарын турш дэлгэгдэх юм байна.

Сүүлийн жилүүдэд хийсэн археологийн малтлага судалгааны явцад бурхны шашны түүхэнд холбогдох эх хэрэглэгдэхүүн Монгол нутгийн өнцөг булан бүрээс шинээр илрэн олдож буй аж.

Үүний зэрэгцээ өмнөх судалгааны явцад илэрсэн зарим дурсгалыг шинэ арга зүй, ойлголтын хүрээнд дахин авч үзэх, олон нийтэд судалгааны ажлын шинэ үр дүнг сурталчлах таниулах зорилгоор энэхүү тусгай үзэсгэлэнг дэлгэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу