Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болох юм. Ялангуяа Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, зундаа 50-60 градус хүрч халдаг Арабын орнуудаас Монголын сэруун зунаар амрах боломжууд нээгдэнэ гэж харж байна. Мөн Улаанбаатараас Ойрхи дорнод, Хойд африк, Булангийн орнууд руу хурдан шуурхай зорчигч, ачаа тээвэрлэх боломжийг нээж өглөө.
Дэлхийд агаарын тээврийн үйлчилгээгээрээ тэргүүлдэг Катар эйрвэйзээр Монголчууд үйлчлүүлэх юм байна. Ийнхүү Монгол Улс 40 дэх улстайгаа агаарын харилцааны гэрээ байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу