Америкийн жүжигчин, бизнес эрхлэгч Арнольд Шварцнеггер Палестин-Израилийн мөргөлдөөний талаарх бодлоо хуваалцжээ. “Палестинчууд эх оронтой, тэд амьд явах эрхтэй” гэж үзэж буйгаа илэрхийлсэн жүжигчинтэй хийсэн ярилцлагыг “Channel 4 News” Youtube сувагт нийтэлсэн байна.

Шварцнеггер “Палестинчууд амьд явах эрхтэй. Израилийн харгис, хэрцгий дайралтад өртөж, гэм зэмгүй иргэд амь насаа алдсаар байна. Энэ асуудалд хоёр улсын нэгдсэн шийдэл чухал гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Палестинчууд эх орондоо амьдрах эрхтэй” гэж хэлжээ.

Жүжигчин мөн мөргөлдөөнд оролцож буй улс орнуудын удирдагчид хэлэлцээр хийх чадваргүйн улмаас энгийн иргэд амь насаараа хохирох ёсгүй гэж нэмж хэлсэн байна.

Аравдугаар сарын 7-нд Хамас Израилийн өмнөд бүс нутгуудад халдсаны дараа Палестин-Израилийн мөргөлдөөн хурцадсан билээ. Израилийн Батлан ​​хамгаалах хүчин (IDF) хариу арга хэмжээ авч, аравдугаар сарын 27-нд цэргийн ажиллагаа явуулж, Газын зурвасыг бүслээд буй юм.

Израилийн Гадаад хэргийн яам (ГХЯ)-наас өмнө нь “Хамас”-ын барьцаанд буй хүмүүсийн дийлэнх нь амьд байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж: CHANNEL FOR NEWS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу