Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 533 тоот тогтоолын дагуу “Гэрэлт ассэймоор капитал ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлсэн байна.

Иймд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн А/249 тоот тушаалаар тус компанийн арилжаанд оролцох эрхийг 2023 оны аравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлжээ.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 14 тоот тогтоолоор “Гэрэлт ассэймоор капитал ҮЦК” ХХК-ийг Монголын хөрөнгийн биржийн гишүүн компаниар элсүүлж байв.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу