2023.11.07-ны Мягмар гаригт болох үйл явдлын товч мэдээллийг
хүргэж байна.

09.00 ЦАГТ:

-ГХЯ-нд: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний V форум болно.

МҮХАҮТ-д: Үндэсний чанарын чуулган “Стандарт ба хөгжил” сэдвийн хүрээнд болно.

11.00 ЦАГТ:

“Туушин” зочид буудалд: УИХ, Жендэрийн Үндэсний хорооноос Улс төрийн намын хуульд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг дэмжсэн зохицуулалтыг оруулж буй талаар улс төрийн намуудад танилцуулна.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

12.00 ЦАГТ:

Үүрэн телефоны компанитай холбоотой иргэний эрх зөрчигдсөн гомдлын талаар мэдээлнэ.

12.30 ЦАГТ:

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосноос үүдэн экологийн тэнцвэр алдагдах байдал үүсч байгаа талаар орон нутгийн ТББ-ынхан мэдээлэл хийнэ.

Үзэсгэлэн: 

-“Бльюмон” төвд: уран бүтээлч М.Алмаазын “Сэрсэн тал” үзэсгэлэн нээгдээд байна. Энэ сарын 10 хүртэл гарна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу