Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.07) хуралдаж байна. Эл хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй юм.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулах эсэх талаар асуулаа. 

Үүнд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариулахдаа “Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах эсэхийг одоо шийдэхгүй. Бид энд хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлэх тухай ярьж байна. Хэнийг, ямар асуудлаар гэрчээр дуудах вэ гэдэг нь нүүрсний сонсгол болохоос долоо хоногийн өмнөх түр хорооны хурлаар шийдэгдэнэ. Хуулийн дагуу тэр хурлын үеэр энэ асуудлыг ярина”  гэлээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу