Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.07/ хуралдаж байна. Эл хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй юм.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Нүүрсний түр хороог олонхын гишүүн даргалж байгаа. Түр хорооны гишүүдийн олонх нь ч МАН-ынхан. Өнгөрсөн найман жилийн хугацаанд та нарын найз нөхөд, нам нэгтнүүд нүүрсний бизнесийг төрийн өмнөөс толгойлон хийж байсан. Та бүхэн найз нөхөд, хамтран ажилласан хүмүүсээ дуудаж, яллах хэцүү байх. Нүүрснээс баатар, гавьяат олон төрсөн. Олон ч хүн баяжсан. Хамгийн их хохирсон хүмүүс бол монголын ард түмэн. Иргэдийн цалин, тэтгэврийг нэмэхгүй байгаа бүх асуудал нүүрстэй холбоотой. Нүүрс бол улс орны хөгжилтэй хамаатай зүйл. Тийм учраас тэнд ажиллаж байсан хүмүүсийг дуудаж, асууж, иргэдийнхээ мэдэх эрхийг хангахгүйгээр энэ сонсгол өрөөсгөл болно. 

Хамгийн чухал асуудал нь нүүрсний хэрэгт ороолцолдсон хүмүүс эрүүл мэнд болон бусад янз бүрийн байдлаар хохирох вий. Тэднийг хамгаалалтад авах, ямар нэгэн байдлаар ар гэр бусад зүйлс нь аюулд өртөхөөргүй баталгааг нь өгч сонсохгүй хэрэгтэй. Үүнд манай АН-ынхан маш их санаа зовж байна. Гэрчүүдийг дүүгүй болгох янз бүрийн зүйл хийгдэх вий. 

Мөн бид урьд хөрштэйгөө харьцаж мэдээлэл авах ёстой. Энэ асуудалд маш хянуур хандаж хэн нэгнийг хэлмэгдүүлж, эсвэл үлдээж болохгүй” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу