Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.07) хуралдаж байна. Эл хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй юм.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Гишүүд ээ, нэг зүйлд анхаарлаа хандуулахгүй бол шинжээчээр орж ирж байгаа хүмүүс дотор улс төрийн хамаарал бүхий, нүүрсний тээвэрт нэр холбогдсон хүмүүстэй холбоотой байж болох хүн орж ирсэн байх шиг байна. Бид үүнд анхаарахгүй бол шинжээч хамгийн чухал зүйлийг хийнэ. Орж ирж байгаа хүмүүсийнхээ намтар, түүхийг хармаар байна. 

Эхний сонсголоо арванхоёрдугаар сарын 4-нд хийнэ гэж байна. Цаг маш бага үлдлээ. Тийм учраас түр хорооны гишүүдэд эл хэрэгтэй холбоотой материалыг яаралтай тарааж, танилцах хугацаа өгөх хэрэгтэй байна” гэлээ. 

Үүний дараа УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Санал болгоод шинжээчээр тавьсан хүн нь жижиг “Тавантолгой” компанид “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан хүн байна лээ. Тийм утгагүй юм байж таарахгүй” хэмээн хэлэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу