Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.07) хуралдаж байна. Эл хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй юм.

Хурлын үеэр тэрбээр “Тээвэр, борлуулалттай холбоотой компаниудыг бүгдийг нь шалгах шаардлага байна. Тийм учраас Улсын бүртгэлийн газраас холбогдох материалуудыг гаргуулна.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ 487 компани нүүрс тээвэр хийсэн. Энэ компаниудын харилцаа, хамааралтай холбоотой мэдээллүүдийг нэг бүрчлэн тулгаж харна. Өөрөөр хэлбэл, шалгалтын үйл ажиллагаа нэлээд өргөн хүрээтэй явагдана.

Нүүрсчид их сандруу, бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна.

Сэтгүүлчдэд хүртэл машин тээвэр хуваарилж, ноогдуулж, амыг нь үдэх асуудал гарч болзошгүй юм байна. Иймд энэ асуудлыг өргөн цар хүрээтэй, нотлох баримтын эх сурвалжтайгаар ярина. Нүүрсний хэргийг шалгах ажил зогсохгүй. Иж бүрэн шалгаж дуусах хүртлээ явна” гэлээ. 

Х.ТҮШИГ

             

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу