Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.07) хуралдаж байна. Эл хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй юм.

Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах хяналтын сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 4-нөөс хийхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Т.Доржханд дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Нүүрсний сонсголд Б.Ганхуягийг оролцуулах ёстой. Нүүрсний хэрэгт холбогдсон, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүсээс эхлээд шийдвэр гаргасан бүх хүнийг сонсголд оролцуулах хэрэгтэй. Шоронд хоригдож байгаа, энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг бүгдийг нь авчирч, яриулах ёстой” хэмээн хэлэв. 

Энэ асуудалд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах эсэхийг шийдэх болоогүй. Хэнийг, ямар асуудлаар гэрчээр оролцуулах вэ гэдгийг сонсгол болохоос долоо хоногийн өмнө, түр хорооны хуралдаж, шийднэ” хэмээн байр сууриа илэрхийлээд буй юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу