Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн оношилгоог 50 мянган төгрөг байхаар зохицуулсан.

Тэгвэл үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлж, 70 хувийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх аж. Тэгэхээр иргэн 15 мянган төгрөг төлөөд зүрхний эхо болон цахилгаан бичлэг хийлгэх боломжтой гэсэн үг юм.

Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг тус сангаас бүрэн хариуцах аж.

Тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг ЭНД дарж харна уу.

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу