Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан 14 этгээдийг илрүүлэн баривчилжээ. Тухайн этгээдүүд 20 эмэгтэйд хүч хэрэглэж, биеийг нь үнэлүүлж байсан аж.

Энэ талаар ЦЕГ-ын ЭЦА-ны гуравдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Алтанхуяг “Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийг үйлдэж байгаа этгээдүүдийн дийлэнх нь насанд хүрсэн эмэгтэйчүүд байна. Мөн өмнө нь бэлгийн мөлжлөгийн хохирогч болж байсан хүмүүс үйлдсэн болох нь статистик мэдээллээр гарч ирсэн. Эдгээр хүмүүс нь насанд хүрээгүй охидыг гудамж, талбай, олон нийтийн газар зогсоож үйлчлүүлэгч олуулах, саун массажийн газар массажист нэрээр хүчээр биеийг нь үнэлүүлэх зэрэг байдлаар үйл ажиллагаа явуулж байсан нь бүртгэгдсэн” гэх мэдээллийг өглөө.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу