Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзсэн. 

Үүнтэй холбогдуулан С.Эрдэнийн талын Ардчилсан намаас өнөөдөр 4/11 мэдээллийг цагаараа дараах байр суурийг илэрхийллээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд “Лу.Гантөмөр болон Ч.Өнөрбаяр нар “АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг өмнөх даргаас нь удаан хугацаанд шаардсан боловч өгөөгүйн улмаас үрэгдүүлсэн гэдгээр олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан юм билээ. Энэ хүсэлтийн дагуу УДШ-ийн Захиргааны танхимын нийт шүүгчдийн хуралдаан гуравдугаар сарын 7-нд болж, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэдэг шийдвэр гаргасан байна. 

Үүнийг бид хоёр талаас нь харж байгаа.

Улсын дээд шүүх шударга шийдвэр гаргаж байгаа нь тэр чигтээ ялзарчхаагүй юм байна.

Нөгөө талаас, Дараагийн шийдвэрийг ингэж гаргасан нь өмнөх  шийдвэр нь хууль бус байсан гэдгийг баталж байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу