УИХ-ын чуулганы Лхагва гараг (2023.11.08)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн. 

Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “2024 оны төсөв асар их тэлэлттэй байна. Цалин тэтгэвэр нэмэх нэрээр бэлэн мөнгө тарааж, энэ нь эх үүсвэргүй учраас инфляцыг өдөөж, иргэдийн худалдан авах чадварыг доройтуулахуйц байна.

Дагалдаж орж ирсэн хуулиудад олон асуудал бий. Газрын харилцааг төвлөрүүлж, Улаанбаатар хот руу татсан байна. Мөн бидний бүрэн дэмжиж байсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг дагалдаж орж ирсэн хуульд авлигыг дэмжихүйц заалт орж ирсэн. 

Иймд УИХ дахь АН-ын бүлэг 2024 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр хоёр хоногийн завсарлага авах нь зүйтэй гэж үзлээ” хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар түүний хүсэлтийн дагуу хоёр хоногийн  завсарлага өглөө. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу