УИХ-ын чуулганы Лхагва гарагийн /2023.11.08/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Цэцэрлэг болон ЕБС-ийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэхэд 500 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол өндөр дүн. 

Миний хувийн бодол гэвэл, цаашдаа цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхээс гаргадаг жишиг рүү явахаас өөр аргагүй. Эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу