УИХ-ын чуулганы Лхагва гарагийн /2023.11.08/ нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхэлсэн. Нэг цаг гаруй үргэлжилсний дараа түр завсарлан, 16:30 цагаас үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 03-05-ны өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан цас орж, цасан шуурга болж цаг агаарын аюултай үзэгдэл боллоо. Энэ үеэр хөдөө орон нутгийн зам хаагдаж, автотээврийн нөхцөл байдал хүндэрсэн. Хамгийн гол нь хөдөөгийн малчдын амь насанд ихээхэн хохирол учрууллаа. Энэ өдрүүүдэд 20 м/c хурдтай цасан шуурга 12-15 цагийн турш үргэлжилсэн байна. Үүний улмаас 12 аймгийн 24 суманд 30 тохиолдлоор 46 хүн сураггүй алга болсон байна. Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн удирдлагууд эрэн хайх ажиллагааг амжилттай зохион байгуулсны үр дүнд 37 хүний эсэн мэнд олжээ. Харамсалтай нь найман иргэн амь насаа алдсан байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд УИХ-ын өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. Энэ сарын 10-ныг хүртэл нийт нутгаар дахин цас орж, зарим хэсгээр 15-17 м/с хурдтай цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Иймээс холбогдох албаныхан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх шаардлагатай байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу