Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл”  ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр олон нийтэд мэдээлэл хүргэлээ. (2023.03.09)


“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэн, иргэдтэй хамтарч ажиллах ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахлахаар болжээ. Тэрбээр ажлын хэсэгт багтсан гишүүдийн танилцууллаа.

Ажлын хэсэгт:

  1. Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
  2. ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг
  3. ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж,
  4. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа
  5. Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул
  6. АТГ-ын дэд дарга Г.Азжаргал
  7. ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун
  8. УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга
  9. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд
  10. Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул
  11. Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн гэсэн бүрэлдэхүүн багтжээ.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл ажиллах юм байна.

Уг ажлын хэсэг нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй болгох, төрийн албаны анхан, дунд шатны хүнд суртлыг арилгах таслан зогсоох, иргэд хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа үйл ажиллагаа чиг үүргийн талаар дүгнэлт гаргах гэсэн үндсэн чиглэлтэй ажиллах аж. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу