Улаанбаатар хотод өчигдөр (2023.11.08) “тэг” зогсолт болтлоо түгжирлээ. Зам дээр машинтайгаа олон цаг гацсан, автобус хүлээж зогссон иргэд бухимдлаа илэрхийлсээр байв.

Түгжрэл их байсан шалтгааныг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тайлбарлалаа. Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр 142 байршилд зохицуулалт хийж ажиллажээ. 

Замын хөдөлгөөний ачаалал их байсан шалтгаан:

1. 391 осол гарч, ослын тоо энгийн өдрүүдээс 30 хувиар нэмэгдсэн.

2. Машины тоо өссөн. Өдөрт 140 машин нэмэгдэж байна.

3. 5 шарын гармыг 28 удаа хаасан

4. Гармын цасыг цэвэрлэхийн тулд 20 минут хөдөлгөөн зогсоожээ.

5. Хоёр байршилд ачааны машин эвдэрч, 40 минутаас 1 цаг 30 минутын хугацаанд зогссон.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу