Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн шуурхай албанд “УАЗ Фургон”  автомашин олгох УОК-ын даргын шийдвэр гарчээ. Энэ дагуу өнөөдөр (2023.11.09) Улсын онцгой комисс (УОК)-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү тус эмнэлгийн удирдлагад автомашиныг хүлээлгэн өгсөн байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус суманд ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүн иргэдийг нүүлгэх шилжүүлэх, зам гаргах ажлыг хоёр дахь өдрөө зохион байгуулж буй.

Сумын хэмжээнд нийт 26 дуудлага бүртгэгдсэнээс зам гаргуулах 13, гэртээ хүргүүлэх, дулаан хувцас, хоол хүнс, түлээ хүргүүлэх 6, машин саатсан 3, намаржаанаасаа өвөлжөө рүү нүүх 3 дуудлага ирж, энэ дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу