Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр салбарын 30 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан тус салбарын хамт олноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын өрх толгойлсон ээжид газар авч хашаа, гэр барьж өгсөн байна.

Гэртэй болсон эмэгтэй “Зургаан хүүхдийн хамт түрээсийн гэр, байшинд амьдарсаар өдийг хүрсэн. Сайхан сэтгэлт түмнийхээ дэмжлэгээр өөрийн гэсэн хашаа, гэртэй боллоо. Энэ тусыг нь мартахгүй үр хүүхдүүдээ эрдэм номтой сайн хүн болгож өсгөнө” хэмээн талархсанаа илэрхийлжээ.

Алба хаагчдын санаачилсан сайн үйлсэд Мөрөн сумын аж ахуйн нэгжүүд нэгдэж, хүүхдүүдэд нь дулаан хувцас, хичээлийн хэрэгсэл авч өгөн, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Тусыг буруутгаагүй ээ. Цэргийн бие бүрэлдэхүүнд олон жил алба хаагаад чөлөөнд байгаа, хааж байгаа олон иргэд нь орон байрны асуудал захаас аван байгаа шүү!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу