Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбитын гудамж орчимд өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд нэг гэр бүлийн гурван хүн (нэг настай хүүхэд 57-58 насны өвөө, эмээтэйгээ), Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн гудамж орчимд нэг гэр бүлийн хоёр хүн (58-60 насны), тус дүүргийн Хангайн гудамж орчимд нэг хүн (55 нас), тус дүүргийн Рашааны гудамж орчимд нэг гэр бүлийн хоёр хүн (43-44 насны) иргэн тус тус угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ажиллаж, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор үнс, шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу