АНУ-ын удирдагч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Сан Францискод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр буюу арваннэгдүгээр сарын 15-нд хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа талаар Японы “The Sankei News” сонин Америкийн өндөр албан тушаалтаны мэдээлснээс иш татан мэдээлжээ.

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд Сан Франциско хотноо болно.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер өнгөрсөн сарын сүүлээр болсон хэвлэлийн бага хурал дээр “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, Вашингтон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр төрийн тэргүүн нарын уулзалттай холбогдуулан Бээжинд хандах бодлогоо өөрчлөх бодолгүй байгаа аж.

Хоёр улсын өндөр дээд албан тушаалтнууд өнгөрсөн 2022-2023 онд харилцан ойлголцож, харилцан ашигтай тохиролцоонд суурилсан харилцаа тогтоохыг хичээсээр иржээ.

Эх сурвалж: THE SANKEI NEWS, RAMBLER
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу