Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Эмгэг нярайн тасагт “Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй” төрсөн нярайд мэс засал хийжээ.

Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын багийхан болон Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Б.Ариунболд, Н.Давааням, хагалгааны сувилагч нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон хийсэн байна.

Тухайн нярайн эмгэг эхийн хэвлийд буюу ураг байхдаа оношлогдсон бөгөөд ЭХЭМҮТ-ийн эмч нарын багтай холбогдон нярайн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт үзүүлжээ.

Нярайг хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасагт эмчилж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу