УИХ-ын чуулганы өнөөдөр (2023.11.10)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “2022 оны тооцооллоор үзэхэд гадагшаа эмчлүүлэхээр явсан нийт иргэд эмчилгээний зардалдаа 13 тэрбум төгрөг төлсөн байна. Үүний таван хувь гэхээр 650 орчим сая төгрөгийг л манай яамнаас барагдуулж, иргэдэд өгсөн байгаа юм. Ирэх жил зайлшгүй шаардлагаар гадагшаа эмчилгээнд явсан хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг нь, насан хүрсэн хүний зардлын 20 хувийг нь буцааж олгодог болгоно. Энэ хүрээнд төсөв, мөнгөө тооцож ажиллаж байна” хэмээн хэллээ. 

               

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу