Төв аймгийн Өндөрширээт суманд энэ сарын 04-05-ныг хүртэл үргэлжилсэн хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан талдаа 20-30 см, гуу жалгандаа 60-80см хүрсэн байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 3 багийн 20 гаруй өрхийн 90 орчим хүн цасанд боогдсон, 2000 орчим бог мал цасанд дарагдаж хорогдсон зэрэг нөхцөл байдал үүсжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комисстой хамтран ажиллан 60 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, зам, гарц гаргах зэргээр хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу