УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2023.11.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Өнөөдөр УИХ-аар 2024 оны төсвийг эцэслэн батлах гэж байна. 

Үлгэрт мангас гэдэг амьтан гардаг. Маш шуналтай, их иддэг,  идээд цаддаггүй, улам томроод байдаг. Өнөөдрийн Монгол Улсын төр энэ амьтантай адил болчихлоо. Төсөв нь ихсээд, хулгай нь томроод байдаг. Уул уурхайгаас олох орлого нь нэмэгдсэн ч засаглал нь сайжраагүй. Мөн иргэдээс маш их татвар авна. Улсын төсөв том болно. Ингэснээр Монголын төр томорч байна. Ийм байдлаар даамжирлаа. Тиймээс төсөв эцэслэн батлахтай холбоотойгоор АН-ын бүлгийн зүгээс нэг хоногийн завсарлага авах гэсэн боловч хоёр цагийн завсарлага л өглөө. 

2024 оны төсвийн тухай хуулиар авлигыг хуульчилж байна. Мөн ирэх оны дөрөвдүгээр сараас эхлээд буюу сонгуулийн өмнө цалин, тэтгэвэр нэмнэ гэж байна. Үүнээс болж бараа бүтээгдэхүүний үнэ гаарна. Төр баруун гараараа цалин, тэтгэвэр нэмээд, зүүн гараараа буцааж суутгаж авна. Бүгдийг нь сонгуульд зориулсан төсөв батлагдах нь” гэв. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төсвөөрөө дамжуулж хувийн хэвшил, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжсэн улс л хамгийн сайн хөгждөг. Гэтэл 2024 төсөвт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн ямар ч төсөл арга хэмжээ байхгүй” хэмээн хэллээ.  

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу