“Modern Diplomacy” цахим хуудаст “Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн найдаж буй F-16 сөнөөгч онгоцууд байлдааны талбар дахь тус улсын зэвсэгт хүчний нөхцөл байдлыг өөрчлөхгүй. Онгоцуудыг байрлуулах газар байхгүй, тэднийг жолоодох хүн ч байхгүй” гэж бичжээ.

Нийтлэлд “АНУ-аас Украинд шилжүүлэхээр амалсан сөнөөгч онгоцны хуучин загварууд Оросын онгоцтой өрсөлдөх боломжгүй. Украин 100-150 ширхэг F-16 онгоц авахыг хүсч байна.

Бодит байдал дээр тэднийг байрлуулах газар байхгүй. Мөн бэлэн байсан ч тэднийг жолоодох чадвартай нисгэгчид тун цөөхөн. F-16 загваруудыг засварлахад амаргүй, Оросын онгоцтой өрсөлдөх чадваргүй” гэж дурджээ.

Мөн “Асуудлын жагсаалт үүгээр дуусахгүй. Украины армид хүн хүч маш их дутагдалтай байгаа бөгөөд Зеленский генералуудынхаа дэмжлэгийг алдсан байх магадлалтай” гэж бичсэн байна.

Эх сурвалж: MODERN DIPLOMACY
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу