БНСУ-ын Вонжу хотод зохион байгуулагдсан WBPF холбооны бодибилдинг, бие бялдрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин Н.Анужин амжилттай оролцож, дэлхийн аварга боллоо. Анухай нэрээрээ олонд танигдсан тэрбээр өмнө нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр ч удаа түрүүлж байсан билээ.

Тэрбээр “Дэлхийн аваргад чансаагаа харуулж чадлаа. Монгол гэдэг нэрийг дэлхийн тавцанд дуудуулж, эх орныхоо тугийг мандууллаа. Дасгалжуулагч н.Түвшинтогтох багш болон тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тиймээ, би бол хэзээ ч няцахгүй Монгол эмэгтэй. Дараагийн тэмцээн Япон улсад удахгүй хүчээ үзнэ” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу