Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл”  ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр олон нийтэд мэдээлэл хүргэлээ. (2023.03.09)


Энэ үеэр АТГ-ын дарга Г.Азжаргал сэтгүүлчдийн асуултад дарах хариултыг өглөө. 

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд АТГ-аас ямар саналууд оруулсан бэ. Мөн авлига албан тушаалын хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй байх хууль баталсан. Ингэснээр авлигын хэргийг илрүүлэхэд саад болж байгаа зүйл байна уу?

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг манайхаас ХЗДХ-ийн яаманд хүргүүлээд явж байгаа. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөрчил, хүнд суртал гэх мэт шударга бус зүйлийн талаар мэдээлэл өгөхөд хэрхэн хамгаалах талаар нэлээд дэлгэрэнгүй байгаа.

Хялбаршуулах журмаар шийдвэрлэх асуудлыг зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдэд хорьсон.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг нь хэн бэ гэдгийг заасан байгаа. Тухайн хүмүүс хялбаршуулах журмаар шийдүүлэх боломжгүй. Бусад хүмүүст бол нээлттэй.


Хуулийн тайлбар: -“Улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно.

 

Шууд дамжуулалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу