Өнгөрөгч аравдугаар сард агаарын температур өмнөх жилээс 4.7 градусаар, олон жилийн дунджаас 3.8 градусаар дулаан байжээ. 1940 оноос хойших хур тунадас багатай 13 дахь аравдугаар сар болж өнгөрсөн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 14-15-нд ихэнх нутгийг хамран дахин хүчтэй цасан шуурга болж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг анхаарууллаа. 

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна. 

  • Арваннэгдүгээр сарын 14, 15-нд цасан шуурганы аюултай үзэгдэл болно. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хур тунадасны хэмжээ бага, салхины хурд 10-18м/секундэд хүрэх төлөв гарчээ.
  • Арваннэгдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар цасан шуургатай.
  • Арваннэгдүгээр сарын 15-нд зүүн аймгуудын нутгаар цасаар шуурна.
  • Арваннэгдүгээр сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу