Өнөөдөр /2023.11.13/ болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. 

09.00 ЦАГТ

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд: Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн нээлт болно.

11.00 ЦАГТ: 

“ЗМ” сонины мэдээллийн төвд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд болон ББСБ-уудын ашгийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 ЦАГТ: 

“ЗМ” сонины мэдээллийн төвд Нүүрсний хулгайн сонсгол, Ковидын төсвийн талаар иргэн н.Энхзориг, н.Батхишиг нар мэдээлэл хийнэ.

13.30-17.00 ЦАГТ: 

“Шангри-Ла” зочид буудалд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Тогтвортой ноолуурын платформоос “Тогтвортой ноолуурын өдөр-2023” зохион байгуулна.

13.00-14.00 ЦАГТ: 

Чингэлтэй дүүргиййн Эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо “Вакцин” клубээс “Дархлаатай Монгол” үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж байна. Утас: 99106-580, 8802-3206.

17.00 ЦАГТ: 

УДБЭТ-т “Соёлын бүтээлч сарын аян”-ы хүрээнд Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдааны гала тоглолт болно.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу