Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархал”-ын өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг билээ. Энэ өдөр маргааш /2023.11.13/ тохиож байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. 

Монгол Улсад жил бүр Их Эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тусгайлан тэмдэглэх болсон нь Чингис хаан төдийгүй монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

                                                                                                                     Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу