Автобусны буудал дээр нэгэн эмэгтэйн үснээс зулгааж, танхайрч буй залуугийн бичлэг цахим сүлжээнд түгээд буй.

Тус бичлэгийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Тус хэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэлээ.

Ташрамд дурдахад, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд “Олон нийтийн газар танхайрсан хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу