Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан байлдагч нас барсан талаарх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжид штабаас тодруулахад 326 дугаар ангид алба хааж байсан алба хаагч оюутан цэрэг биш 2023 оны хоёрдугаар ээлжинд цэрэгт татагдсан хугацаат цэргийн алба хаагч хэмээв.

Энэ талаар Бригадын генерал Ч.Цогтжаргал: “Өглөө зургаан цаг 30 минутын орчимд ангийн жижүүр над руу ярьсан. Бослогын команд өгсний дараа талийгаач босохгүй байсан учраас үзлэг хийгээд эмнэлэг, жижүүрийнхэн очсон. Энэ үед амь насаа алдсан байдалтай байсан. одоо бид дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаа бусад алба хаагчдад дуудлага өгчихөөд байж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу шуурхай бүлэг байгуулж явууллаа. Талийгаач орой амрах дохио өгөхөд бусад байлдагч нарын хамт амардаг цагтаа амарсан” гэв. Цагдаагийн байгууллагаас эцсийн дүгнэлтийг тогтооно гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу