АНУ-ын Сангийн яамны цахим хуудаст нийтэлсэн баримт бичигт, тус яам Их Британитай хамтран Палестины Хамас болон Исламын Жихад хөдөлгөөнтэй холбоотой найман хүн, хоёр байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авсан тухай дурджээ.

АНУ-ын Сангийн яам “Өнөөдөр Гадаадын хөрөнгийн хяналтын алба (OFAC) аравдугаар сарын 7-нд Израильд хийсэн террорист халдлагын дараа Хамастай холбоотой хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудын эсрэг гурав дахь удаагийн хориг арга хэмжээг авлаа” гэж мэдэгджээ. Энэхүү хориг арга хэмжээ нь Их Британийн эрх баригчдын ижил төстэй үйл ажиллагаатай уялдаж буйг тодотгосон байна.

Өргөтгөсөн хориг арга хэмжээний жагсаалтад Иран, Сири, Ливаны иргэд, мөн палестинчууд багтжээ. АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр, Лалын жихадын дайчид болон хоригдож буй, хөдөлгөөнд оролцогчдын ар гэрийнхэнд санхүүгийн тусламж үзүүлэх” зорилготой “Мухжат Аль-Кудс сан” байгууллага, мөн “Набил” компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна.

Мөн “Валют солилцооны “Chouman&Co” компани хэдэн жилийн турш ХАМАС-ыг санхүүжүүлдэг суваг болж, террорист байгууллагад хэдэн арван сая ам.доллар шилжүүлсэн” гэжээ.

Эх сурвалж: TREASURY.GOV, UA NEWS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу