Олон улсын Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг “stable” буюу тогтвортой төлөвөөс “negative” буюу тогтвортой бус төлөв рүү шилжүүлжээ. Зээлжих зэрэглэлийн төлөвийг ийнхүү өөрчлөхөд АНУ-ын төсвийн алдагдал, төсвийн тодотгол хийх зэрэг  үйл явц голлох нөлөө үзүүлсэн байна.

“Fitch” агентлаг гурван сарын өмнө АНУ-ын өрийн тааз тулсан учир тус улсын зээлжих зэрэглэлийг AAA зэрэглэлээс бууруулж, AA+ зэрэглэл рүү шилжүүлсэн билээ.

“S&P Global”-ын хувьд АНУ-ын зээлжих зэрэглэлийг 2011 онд бууруулж, AA+ зэрэглэл тогтоож байсан аж. Тэр цагаас хойш АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сул байгаа талаар үнэлгээний компанийн ТУЗ-ийн дарга мэдэгджээ.

“Moody’s” агентлаг “Засгийн газрын зардлыг бууруулах, эсвэл орлогыг нэмэгдүүлэх  зэргээр санхүүгийн бодлогын үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол зээлийн хүү нэмэгдэж байгаа нөхцөлд АНУ-ын төсвийн алдагдал улам өснө” гэж таамаглаж буйгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: RBC, BLOOMBERG
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу