Монгол оронд өнөөдөр (2023.11.15) болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

08.00 ЦАГТ:

Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11.00 ЦАГТ: 

ГХЯ-нд: “Монгол, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой”-н шуудангийн маркийн нээлт болно.

11.40 ЦАГТ:

Монголын Үндэсний музейд: “МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ” үзэсгэлэнг нээгдэнэ. Утас: 7011-0913, 9912-3922.

12.00 ЦАГТ: 

НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд: НҮБ-ын шинжээчид Монгол Улсын хууль зүйн тогтолцооны хараат бус байдлыг үнэлсэн урдчилсан дүгнэлтийг танилцуулна. 

14.00 цагт: 

Дүрслэх урлагийн музейд: “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Хөх нар” Монголын контемпорари урлагийн төв, БНСУ-ын Тэгү хотын “Чилгокийн орчин үеийн соёл урлагийн хороо”-ны уран бүтээлчдийн хамтарсан “ХОСОЛМОЛ ХОЛБООС” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ. 

-Монгол Улсын Үндэсний номын санд: ”MONGOLIAN LIBRARY UPDATE-2023” номын санчдын улсын Х зөвлөгөөн болно.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу