Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу энэ сарын 12-13-ныг шилжих шөнө нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач төгсөх курсийн оюутан байсан бөгөөд түүнийг нь үл харгалзан цэрэгт татаад байсан юм.

Талийгаач цэргийн ар гэрийнхэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх холбогдож, эмгэнэл илэрхийлжээ.

Мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамбыг үүссэн асуудалд хөндлөнгийн хяналт тавьж, анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу