Ирландын FNI (Film Network Ireland) кино нийгэмлэгээс “FNI FAST FEST” 72 цагийн кино наадам зохион байгуулжээ. Тус кино наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 100 орчим залуу оролцож, богино хэмжээний 18 кино бүтээлээр өрсөлдсөн байна. Үүнд Ирландад ажиллаж амьдарч буй монгол залуус оролцжээ. 

Тэд Монголын нийгэм дэх асуудлуудыг хөндөж, Дорноговь аймгийн Сайншанд суманд харамсалтайгаар амиа алдсан 12 настай охины дурсгалд зориулан киногоо хийсэн байна. Монгол залуус “The Angel” хэмээн нэрлэсэн тус киногоороо “The Minding Creative Minds” шагнал хүртсэнийг өчигдөр (2023.11.14) гардуулан өгчээ. 

“The Angel” киноны найруулагчаар Б.Балжинням, туслах найруулагч, жүжигчнээр Б.Чойжамц, продакшн менежерээр З.Өлзийдарь, зураглаачаар Ж.Төгөлдөр, зураачаар Д.Энхжаргал, дууны найруулагч, эвлүүлэгчээр Б.Бат-Очир, жүжигчнээр Г.Содбаяр, О.Ундармаа, Д.Сайханжаргал нар ажилласан байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу