Зэвсэгт хүчний 326-р ангид хугацаат цэргийн албан хаагч нас барсан хэрэг энэ сарын 12-ны шөнө гарсан. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /2023.11.15/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж дараах мэдээллийг өгсөн юм.

 “Шүүх шинжилгээний хариу гараагүй байна”

– Прокурорын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн дагуу зарим нэг мэдээллийг өгч байна.

Мөрдөн шалгах ажиллагаа одоогоор тасралтгүй явагдаж байна. Гэрчүүдээс мэдүүлэг авах, тухайн анги байрлалд байх хяналтын найман камерт үзлэг хийх, үхлийн шалтгааныг тогтоох, цэргийн алба хаагчдын ундны ус, хоол хүнс зэрэгт шинжилгээ хийн ажиллаж байна.

Тухайн цэргийн ангийн өмнөх өдрийн үйл ажиллагаа хуваарийн дагуу явагдаж хугацаат цэргийн алба хаагчид цагийн хуваарийн дагуу амарсан байдаг. Улмаар өглөө бослогын үеэр сэрээгүй нөхцөл байдал эхний байдлаар  тогтоогдсон. 

Цогцост шинжилгээ хийх журмын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор хариу гараагүй байна. Ар гэрийнхний хүсэлтийг хүлээн авч тухайн ангийн хяналтын камерийн бичлэгийг өнөөдөр (2023.11.15) 13 цагт үзүүлэхээр болсон. Шинжилгээний хариу гарахаас өмнө ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Уушгины хатгаа байсан байж болзошгүй гэдэг мэдээлэл худал. Үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор задлан шинжилгээг хийсэн” гэлээ. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу