Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн (УГЗ), хөгжмийн зохиолч С.Баатарсүх тархины цус харвалт өгч, ярих болон бусад чадвараа алдсан тухай мэдээлэл гарсан билээ. Түүнийг ахмадын асрамжийн газар хэвтүүлсэн байсныг дүү нь авч, гэртээ асарч байгаа юм. 

С.Баатарсүхийг өнөөдөр /2023.11.15/ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлжээ.

Энэ талаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар “МУУГЗ, хөгжмийн зохиолч С.Баатарсүх гуайг ар гэртэй нь ярилцаж зөвшөөрсний дагуу МҮОНРТ-тэй хамтран ажилладаг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтүүллээ. Дүү нь сахиур хийж, эмчлүүлнэ.

Хандивын тоглолт зохион байгуулах талаар рок поп, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо ярилцаж буй юм байна. Хэрэв тоглолт хийхээр болбол МҮОНРТ мэдээллийн ивээн тэтгэгч болон бусад хэлбэрээр дэмжихээ илэрхийлсэн. Сайтуудад гарсан шиг “Цэнхэр залаа” бүтээлийн оюуны өмчийн эрх МҮОНРТ-д биш зохиогчийн нэр дээр байгааг дуулгах байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Сануулахад, “Motive” хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд ойн баяраа тохиолдуулан арваннэгдүгээр сарын 18-нд “Zaisan Hill Event Hall”-д “The Night” хэмээх тоглолт хийх гэж буй бөгөөд тоглолтынхоо орлогоос 10 сая төгрөгийг УГЗ С.Баатарсүхийн эмчилгээнд хандивлахаар болсноо мэдэгдсэн билээ. 

Х.ТҮШИГ

14 САНАЛ

  1. Баярлах шиг боллоо.Сайхан сэигэлтжй хүмүүст Бүрэнбаатар захиралд ашгүй дээ

  2. Баярлалаа монголчууд үнэндээ гайхамшигтай энрэнгүй хүмүүсшүү та нартаа баярлалаа азжаргал ивээх болтухай

  3. Яамайдаа хэд хоног сэтгэл их эмзэглэлээ баярлалаа монголууддаа 💞🇲🇳🇲🇳🇲🇳💞

  4. АШГҮЙДЭЭ ХУРДАН ХӨЛ ДЭЭРЭЭ БОСООРОЙ.Хандив өргөж буй хамт олонд нь баяр хүргэж Ажил хөдөлмөрт амжмлт хүсьe.Hamt olondoo Bayrlala

  5. АШГҮЙДЭЭ ХУРДАН ХӨЛ ДЭЭРЭЭ БОСООРОЙ.Хандив өргөж буй хамт олонд нь баяр хүргэж Ажил хөдөлмөрт амжмлт хүсьe.Hamt olondoo Bayrlala

  6. Баяр хүргье рок попынхонд ажлын амжилт урлагын Янжинлхам бурхан ивээгээ

  7. Туслалцаа үзүүлж байгаа хүмүүс болон МҮОНТ ийн хамт олонд баярлалаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу