3×3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 4-ний хооронд Австри улсын Вена хотод болох гэж байна.

Тус тэмцээнд манай улсын эрэгтэй шигшээ баг D хэсэгт Нидерланд, Швейцар, Япон болон урьдчилсан шатнаас шалгарах нэг багтай таарчээ.

Харин эмэгтэй шигшээ баг C хэсэгт АНУ, Унгар, Канад болон урьдчилсан шатнаас шалгарах нэг багтай тоглохоор байна. 

Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөж, медаль хүртсэн багууд 2024 оны Парисын олимпын наадамд оролцох эрх авах юм. 

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу