Багануур ХК, MNC телевизийн хамт олонтой хамтран “Хуйрнан шуугигч” хүүхдийн бөхийн барилдааныг өчигдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөр Багануур дүүрэгт зохион байгуулжээ.  Багануур ХК-ийн 45 жилийн ойн нэрэмжит “Хуйрнан шуугигч” бөхийн барилдаанд 220 бяцхан бөх зодоглолоо.
Барилдааны 4-5 насны ангилалд дүүргийн 10 цэцэрлэгийн 160 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдав. 193 дугаар цэцэрлэгийн Д.Хангай түрүүлж, 132 дугаар цэцэрлэгийн Д.Мөнхбаяр үзүүрлэлээ. 241 дүгээр цэцэрлэгийн Б.Энхмэнд, Х.Агарзандан нар шөвгөрч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Харин 6-7 насны ангилалд дүүргийн 4 сургуулиас 60 хүчтэн үзэгч олныг баясган барилдсанаас Боловсрол цогцолбор сургуулийн Д.Эрхэмбаяр түрүүлж, тус сургуулийн С.Цэрэндагва үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Боловсрол цогцолбор сургуулийн А.Сүхбат, Оюуны эрин цогцолбор сургуулийн Х.Амгаланбаатар нар шалгарчээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу