Засгийн газрын өнөөдөр (2023.11.15)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн долоо хоногт 2024 оны улсын төсөв батлагдсан. Үүнтэй холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-наас шинээр батлагдсан төсөл, хөтөлбөрүүдийн тендерүүд зарлагдаж, ирэх жилийн их бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна.

2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл арга хэмжээ эхэлнэ. Төрийн худалдан авах ажиллагааны газар, яамдаар, аймаг орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нараар дамжиж, эдгээр ажил хийгдэнэ гэсэн үг. Үүнээс томоохныг нь дурдвал, 

  • Зам тээврийн салбарт 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 80 төсөл, арга хэмжээ
  • Боловсролын салбарт 977 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 173 төсөл, арга хэмжээ
  • Соёлын салбарт 153,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 44 төсөл, арга хэмжээ
  • Барилга хот байгуулалтын салбарт 423,9 тэрбум төгрөгийн төсөв өртөг бүхий 59 төсөл, арга хэмжээ
  • Эрчим хүчний салбарт 202,3 тэрбум төгрөгийн төсөв өртөг бүхий 35 төсөл, арга хэмжээ
  • Эрүүл мэндийн салбарт 398,4 тэрбум төгрөгийн төсөв өртөг бүхий 78 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.

Ирэх жил “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөгжил рүү чиглэсэн, баярлаг бүтээгчдийг дэмжсэн ажлууд хийгдэж, хөдөө орон нутагт тэнцвэртэй хөгжлийг хангах бүтээн байгуулалтын жил болно гэж бодож байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу