Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, ойрын өдрүүдэд зарим аймаг, сумдын нутгаар цас их орж, цасан шуурга шуурах эрсдэлтэй байгааг анхааруулсан. Тиймээс Боловсролын ерөнхий газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын эхлэх хугацаанд уян хатан зохицуулалт хийх боломжтой гэсэн зөвлөмж гаргасан юм.

Уг зөвлөмжийн дагуу зарим сумд ерөнхий боловсролын сургуулийн хичээлээ долоо хоногоор хойшлуулжээ. 

Тухайлбал, Увс аймгийн Баруунтуруун суманд их хэмжээний цас орсон учир малчдын хүүхдүүд хичээлдээ ирэх боломжгүйд хүрсэн байна. Улмаар хоёрдугаар улирлын хичээл эхлэх хугацааг долоо хоногоор хойшлуулж, арваннэгдүгээр сарын 20-нд эхлэхээр болжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу